• Language:

09:00 - 18:00
Цагийн хуваарь
info@rmp.mn
Цахим шуудан
7000-2888
Холбоо барих

0 ₮ to 5,000,000 ₮

Дэлгэрэнгүй хайлт

0 ₮ to 1,000,000,000 ₮

Дэлгэрэнгүй хайлт
We found 0 results. View results
Хайлт

0 ₮ to 1,500,000 ₮

Дэлгэрэнгүй хайлт
we found 0 results
Your search results

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйлс

Posted by Batbayar on 2018-05-06
| 0

Та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар шийдсэн бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ: МУ-ын Засгийн газар, Японы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан судалгааны үр дүнд 2030 он хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг зүүн баруун тийш хөгжүүлэхээр тусгасан байдаг. Үүнд: Хотын зүүн хэсэг суурьшлийн буюу хамгаалалтын бус, баруун хэсэг хотын шинэ төв, урд хэсэг биологийн коридор буюу дэд бүтэцтэй холбоотой хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Хойд хэсэг нь хот төлөвлөлт хийхэд техникийн нөхцөл хүнд учраас ойрын хугацаанд хийгдэхгүй байх төлөвтэй.
  • ЗАМ ХАРИЛЦАА: Сонирхож буй байршил хэдэн талаасаа замд холбогдсон тухай асуудал буюу замын түгжрэл, замын чанар гэх мэт.
  • ОРЧИН: Хүрээлэн буй орчин буюу 1 км радиус дахь төлөвлөлт. Таны сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн 1 км радиуст орших одоогоор хөгжил хийгээд ирээдүйн төлөвлөлтийг судалснаар тухайн орчны нэр хүнд, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох боломжтой.
  • ГАЗАР ХӨДЛӨЛТ: Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил нь уулархаг хэсгээр 7 балл, Туул, Сэлбэ голын хөвөөгөөр 9 балл, бусад хэсгээр 8 балл байдаг. Газар хөдлөлтийн идэвхжил нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг урьдчилан тодорхойлох арга судлагдаагүй байна.     
  • ХӨРСНИЙ УС НЭВЧИЛТ: 2008 оны өвөл төрийн ордон болон улсын төв архивын подвалиуд хөрсний усанд автаж байсан. Зуны улиралд ч зарим орон сууцны барилгуудад энэ асуудал нүүрлэж байна. Уг асуудал нь барилгын дулаан хадгалалтыг бууруулж, суурийн бат бөх чанарыг алдагдуулдаг. Тиймээс та үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа баригдсан газрын хөрсний усны түвшин түүнээс хамгаалсан байдлыг анхаарах нь зүйтэй.     
  • ҮЕР УСНЫ ЭРСДЭЛ:  2009 оны 8 дугаар сард их хэмжээний үер болж олон байшин барилга усанд автаж байсан. Үерийн аюул нь цаг зуурийн хэрэг биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн чанарыг алдуулах болон бусад сөрөг үр дүнг араасаа дагуулдаг.    
  • ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ: Байршлын эмх замбараагүй байдал, зам харилцааны дутмагшил, тодорхойгүй хаягжуулалтаас үүссэн нөхцөл шалтгаалан гал түймэр, гэмт халдлага болон оршин суугчдад учирсан эрүүл мэндийн асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх боломж хаагдаж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал газар авч байна. Тиймээс та үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүс нутгийн онцгой байдлын алба, цагдаагийн болон эмнэлгийн яаралтай тусламжууд хурдан хугацаанд хүрэх боломжтой байршил, орчныг сонгох нь чухал.    
  • НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Хүний амьдралд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны байгууллагууд төвлөрсөн байршилд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь таны цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой. Зарим хүмүүс тав тухаа хангах зорилгоор олны хөлөөс зайдуу худалдаж авахыг хүсэх нь бий. Энэ нь огт буруу зүйл биш боловч дээр өгүүлсэн асуудлуудыг харгалзаж үзэхийг санал болгож байна.    
  • ЧАНАР, ХИЙЦ: Үндсэн хийц, барилгын материалын сонголт, технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт зэргийг анхаарах хэрэгтэй. Олон хүн үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа нүдэнд ил харагдах зүйлийг гол болгодог. Харин тэдгээрийг ямар ч тохиолдолд засч сольж болдог. Харин хамгийн чухал зүйл нь барилгын үл хөдлөх элементийн байршил, харьцаа, бат бөх байдал юм. Технологийн шийдлийг гагцхүү тэр нь хамгийн сайн гэж хэлэх аргагүй юм. Тиймээс дээр дурдсан болон сантехник, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, европт гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэгт тооцогдох хаалга, дулаан хадгалах, гэрэл нэвтрүүлэх үүрэг бүхий цонх чухал. Түүнчлэн тухайн материалууд фирм хамаарахгүйгээр цаг агаарын ямар нөхцөлд зориулсан стандартаар үйлдвэрлэсэн нь чухал юм. Аливаа барилгын материалыг технологийн дагуу суурилуулах нь чанартай материал ашиглахаас дутуугүй чухал. Тиймээс та худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийн материалаас гадна хийцийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнийг мэдэхэд танд барилгын инженер болон хяналтын инженерүүд тусална.    
  • ИРЭЭДҮЙН ҮНЭЛГЭЭ: Үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь нөгөө талаас хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм. Үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь байршил, тухайн бүс нутаг, орчны ирээдүйн төлөвлөлт юм.
  • ХЭРЭВ БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ:
    1. Шинээр баригдаж буй төслийн амжилтгүй хэрэгждэг нэг том шалтгаан нь бичиг баримтын зөрчил буюу “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тухайн зөвшөөрөл”-өө аваагүй байдаг.
    2. Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний эрсдэлтэй танилцах нь чухал   
    3. Аливаа шинэ орон сууцыг худалдан авахдаа тухайн компанийн өмнө нь хэрэгжүүлсэн төсөлтэй биеэр очиж танилцан, ямар нэгэн оршин суугчтай нь уулзаж мэдээлэл авах нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаална.
    4. Захиалга өгөхөөр шийдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний зүйл заалтын тухай мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй.     

ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Leave a Reply

Your email address will not be published.

  • Хайлт

    0 ₮ to 1,500,000 ₮

    Дэлгэрэнгүй хайлт
  • Зээлийн тооцоолуур

Харьцуулах жагсаалт